Гэрлийн ойлт

Компютер графикт гадаргуу дээр туссан гэрлийн эрч буюу light intensity утгыг олоход хэрэглэгддэг гурван төрлийн гэрлийн ойлтын утггууд байдаг. Эдгээр нь ambient ойлт, diffuse ойлт, specular ойлт нар болно.

Ambient ойлт
Ambient ойлт бол гэрэл маш олон гадаргуу дээр тусан цааш ойж явсаар бий болох ерөнхий дунджилсан утга юм. Объектийн гадаргуун цэг дээрхи чиглэл бүрт ижилхэн intensity утгатай байдаг гэсэн үг. Ambient гэрэл нь объектийн гадаргуун цэг бүр дээр ижилхэн тусаж байдаг болохоор чиглэл байрлал гэсэн ойлголт байдаггүй харин зөвхөн өнгө болон intensity гэсэн утга л бий. intensity болон өнгийг хооронд нь үржүүлээд гарсан утгаа тооцоололд нэмэн хэрэглэснээр гадаргуун эцсийн өнгийг тооцож олдог.

Diffuse ойлт
diffuse гадаргуу дээр гэрлийн цацрагийн хэсгүүд цаашаагаа янз бүрийн чиглэлд санамсаргүйгээр ойн цацардаг. Үүний үр дүнд гэрэл чиглэл бүрт нэгэн хэвийн ойж харагддаг. diffuse ойлтыг тооцож олох олон аргууд байдгаас lambertian reflection арга нь хамгийн хурдан нь юм. Гэхдээ илүү нарийн бүтэцтэй Oren-Nayar ийн арга ч гэж бий.

Specular ойлт
Мөлгөр тэгээд гялалзсан гадаргууг харах юм бол гэрлийн ойлт нь гадаргууны тодорхой нэг цэг дээр илүү тод гялтганаж харагддагийг ажиглах боломжтой. diffuse ойлтоос ялгаатай тал нь гэвэл specular ойлтын утга ажиглагчийн байрлалаас үргэлж хамааралтай байдаг.


Зурагнаас харвал илүү ойлгомжтой болох боловуу

Popular posts from this blog

Apache Spark + Cassandra. Hello World