Tuesday, August 2, 2016

Kinomaniac, Ember 2 example app with Django 1.9

Ember.js фрэймворк хөгжүүлэгдсээр өдийд 2 хувилбартаа хүрч 3.0 хувилбарлуугаа явж байгаа билээ. Ember 2 хувилбарт DDAU буюу data down actions up, компонентэд суурилсан бүтэц,  контроллерийг хасах бэлтгэл ажил гэх мэт олон өөрчлөлтүүд байгаа.



Ember 2 ийг сурах хүсэлтэй хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодоод хэрэггүй болсон прожектээ share хийлээ. Эндээс EmberJS 2-ийг сурахаас гадна, JWT-т суурилсан authentication, Django 1.9, POD бүтэц, компонентүүдийн хэрэглээ, Promise-ийн хэрэглээ, ember-data гэх мэт олон зүйлийг мэдэж авах байхаа гэж найдаж байна. Нэг найздаа энэ прожектийг хуваалцсан юм, санасныг бодоход маш түргэн сурсан болохоор бусад хүмүүст ч гэсэн хэрэг болж магадгүй юм байна гэж бодлоо.

Ember.JS -ийн хамгийн том давуу тал гэвэл тухайн прожект маш хурдан бичигдэх бололцоотой байдаг, энэ кодуудыг бичихэд 8 хоног л зарцуулагдсан.

Сүүлийн үед https://www.xyyp.mn ээс өгсүүлэн Ember.JS фрэймворкийг хэрэглэсэн томоохон вэб аппууд гарч ирж эхлэж байна. Манай оронд энэ фрэймворкийн хэрэглээ улам нэмэгдэхийг хүсье.

эх коодууд
https://github.com/sharavsambuu/kinomaniac

deploy хийсэн хаяг
http://kinomaniac.surge.sh/

deploy хийсэн хаягруу хандахад эхний удаадаа ачаалагдахгүй байж болох юм. Учир нь гэвэл backend-ийг нь heroku-ийн үнэгүй хувилбараар deploy хийсэн, үнэгүй тул тодорхой хугацаанд апп идэвхигүй ажиллаж байгаа тохиолдолд sleep хийх буюу түр зуур автоматаар унтрааж орхидог. Унтарсан үед эхний дуудалт ирвэл асаж эхэлдэг, тиймээс дахин хаягийг дуудахад хэвийн ажиллана.