Wednesday, June 29, 2016

Pandora болон Spotify радиог үбүнтү дээр сонсох

Pandora бол хэрэглэгчийн амталгаан дээр суурилсан хөгжмийн стрийм үйлчилгээ юм. Харамсалтай янз бүрийн хөгжмийн лиценцийн асуудлаас болоод цөөхөн хэдэн оронд л ашиглаж болно. Тэгвэл энд үбүнтү үйлдлийн систем дээрээ монголоос хэрхэн хандан сонсож болох зааврыг орууллаа.



$sudo apt install tor
$sudo apt install polipo
$sudo apt install pianobar


$sudo vim /etc/polipo/config
нээгээд доорхи агуулгыг нэмнэ

socksParentProxy = 127.0.0.1:9050
diskCacheRoot = ""


$vim ~/.config/pianobar/config
нээгээд tor болон pandora аккоунтынхаа тохиргоог хийнэ

control_proxy = http://127.0.0.1:8123
user = tanii@email.com
password = taniipandorapassword


$sudo service polipo restart
$sudo service tor restart


$pianobar
гэж дуудаж ажиллуулахаар pandora радио цуглуулга гарч ирнэ дугаарыг нь сонгоод тоглуулна



painobar хэрэглэх нь жаахан төвөгтэй байж болох юм тэгвэл pithos гээд pandora клиэнт програм байгаа

$sudo apt install pithos
$pithos

суулгаад ажилуулахдаа Preferences -> Pandora хэсэгт хэрэглэгчийн аккоунтаа тохируулаад
Proxy URL хэсэгт нь http://127.0.0.1:8123 утгыг өгнө.


Хэрэв ажиллахгүй байвал tor сервисээ рестарт хийж байгаад нэг үзээрэй. Tor node-үүдтэй холболтын асуудал үүсэхээр гаднаас урсгал авч чадахаа байчихдаг, тиймээс restart хийж байгаад ашиглаад байхад okey

$sudo service tor restart


Spotify-г ч гэсэн сонсох боломжтой, proxy хэсэгт нь http-г сонгоод утганд нь мөн адил 127.0.0.1 порт хэсэг дээр 8123 гэж тохируулах л хангалттай.

Линукс клиэнтийг нь https://www.spotify.com/us/download/linux/ эндээс суулгаарай.



Зөвхөн америк доторхи прокси node-үүдтэй tor service холбогддог болгоё гэвэл

$sudo vim /etc/tor/torrc

Файлын төгсгөлд нь доорхи агуулгыг нэмнэ

ExcludeNodes {be},{pl},{ca},{za},{vn},{uz},{ua},{tw},{tr},{th}, {sk},{sg},{se},{sd},{sa},{ru},{ro},{pt},{ph},{pa}, {nz},{np},{no},{my},{mx},{md},{lv},{lu},{kr},{jp}, {it},{ir},{il},{ie},{id},{hr},{hk},{gr},{gi},{gb}, {fi},{es},{ee},{dk},{cz},{cy},{cr},{co},{cn},{cl}, {ci},{ch},{by},{br},{bg},{au},{at},{ar},{aq},{ao}, {ae},{nl},{de},{fr}

$sudo service tor restart