Sunday, January 17, 2016

Мобайл хувьсгал дууслаа, дараагийн том хувьсгал болох Роботын эрин үед бэлд

Нэг сонирхолтой нийтлэлийг Business Insider-ээс олж орчууллаа. Алдаа оноо байгаач ерөнхий санаа нь гарсан гэдэгт итгэж байна.

Нийтлэлийн эх сурвалж : http://www.businessinsider.com/robots-are-the-next-wave-of-computing-2016-1

Компютерийн салбар үргэлж давалгаалан хөдөлж байдаг. Бид одоогоор нэг давалгаа болох мобайл хувьсгалын сүүл дээр ирээд байна.


Дараагийнх нь юу байж болох вэ? Энэ бол Робот.

Гэхдээ таны бодож байгаагаас ондоо.

Роботын хувьсгалыг сонин жигтэй хүүхдийн хоолойгоор танаас асуулт асуун эргэн тойронд дагаж явдаг цагаан хуванцар хийцтэй ширээгээр тодорхойлж болохгүй юм, үүнийг би өнгөрсөн долоо хоногт Лас Вегаст болсон электроникийн шоун дээр харсан. Энэ зүйл мэдээж энэ хувьсгалын нэг хэсэг байж болох ч үнэхээр жижигхээн хэсэг нь юм.

Роботын хувьсгалыг таны амьдралыг хялбарчлахын тулд цаг алдалгүйгээр далдуур ажиллах төдийгүй таны өмнөөс үйлдэл хийж байх хэдэн арван төхөөрөмжүүдээр тодорхойлвол илүү дээр.

Салбарын зарим хүмүүс үүнийг "хиймэл оюун ухаан" аль эсвэл "тоон туслагч" гэж нэрлэх нь ч бий, бусад хүмүүс үүнийг "ухаалаг" төхөөрөмж гэж нэрлээд байгаа. Гэвч эдгээр нэршлүүдийн аль нь ч удахгүй бий болох шинийг санаачилсан тэр өргөн тархах зүйлсийг тодорхойлж чадахгүй. Энэ зүйл бол сэрүүлэг асангуут шууд мэдрэн ажилладаг кофе чанагч аль эсвэл гэртээ байгаа эсэхээс хамааран автоматаар ажилладаг дулаан тохируулагчын талаархи тодорхойлолт огтхон ч биш юм.

(бас "Internet of Things" буюу "Зүйлсийн интернэт" -- энэ ч мөн адил)

Энэ зүйл бол хүний амьдралд үйлчлэхийн тулд хоорондоо хамтран ажиллаж байдаг технологи бүрийн тухай юм. Роботууд үргэлж хаа сайгүй байсаар ирж.

Гэхдээ мэдээж Roomba-тай адилхан биш л дээ. Roomba-ийн талаар "Her" гэдэг киноноос харж болно.

Бидний туулж ирсэн хөгжил

10-аас 15-н жил тутам компютерийн хувьсгалаас үүдэн эдийн засгийн таатай байдал бас техник технологи хөгжил бий болж байдаг. Нийтийн соёл ч мөн адил үүнийг дагаад эрс өөрчлөгдөж байдаг. Дээрээс нь шинэ төрлийн зуршил бий болж байдаг. Бас олон тэрбум доллараар үнэлэгдэх компаниуд шинээр төрөн бий болж байдаг. Үүний адилаар олон компаниуд дампуурч тухайн салбарт нь нөлөөлж байдаг байна.

Нийтлэлийг бичигч миний бие дараах гурван хувьсгалыг туулж өнгөрүүлсэн байна.

  • PC хувьсгал. 1980-аад оноос Apple computers-ийн эхэн үе үүнийг дагасан IBM PC болон PC-ны хуулбаруудаас энэ хувьсгал эхэлжээ. Microsoft болон Intel компаниуд бол хамгийн том ялагчид нь юм. Тухайн үед компютер бол хаа нэгтээ байрлах том том дата центэрүүдэд л хэрэглэгдэх ёстой гэж үзэж байсан компаниуд өрсөлдөөнд ялагдаж байсан төдийгүй эдгээрийн дундаас хамгийн их нэр алдартай нь IBM компани байжээ. Хувьсгалын сүүл хавьцаа Microsoft-ийн айл өрх бүрт, ширээ болгонд компютер байх ёстой гэсэн тэмүүлэл нь бодит биеллээ олсон байдаг.
  • Интернэт хувьсгал. 1990-ээд оноос янз бүрийн интернэт протоколуудын стандарчилалаас үүдэн эхэлсэн байдаг бөгөөд үр дүнд нь интернэт хөтөчүүдийн хооронд дайн дэгдэж dot-com гэж нэрлэгдэх халуурал эхлээд унасан байдаг. Amazon болон Google бол энэ үеийн хамгийн том ялагчид нь юм. Бодит физик зүйлд суурилан медиа борлуулдаг байсан салбарууд болон монополь компаниуд өөрөөр хэлбэл хөгжмийн бичлэгийн компани, хэвлэлийн салбарууд хамгийн том алдагдлууд хүлээсэн байна. Төгсгөл хавьд нь хүн бүр онлайн холбогдож, вэб сайтгүй вэб аппгүй бизнес бол утгагүй болсон билээ.
  • Мобайл хувьсгал. 2007 онд iPhone утас гарсан даруйд энэ үе эхэлсэн байдаг. Apple болон Samsung компаниуд бол мэдээж хамгийн том ялагчид нь юм. 20-н жилийн турш PC компютерийн салбарт монополь байсан Microsoft компани эцэстээ давуу байдлаа алдаж хамгийн том ялагдагчдын нэг нь болжээ.  

Хэдэн чухал санаанууд.

Эхнийх нь, хувьсгалын төгсгөл гэдэг бол ашиглагдаж байсан тэдгээр хувьсгалт технологиуд тэр даруйдаа алга болно гэсэн үг биш юм.

Одоо ч гэсэн хүн бүрт PC ашиглагдаж байгаа. Хүн бүр интернэт хэрэглэж байна.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн үедээ хамгийн их хэрэглэгдэж байсан технологиуд цаашдаа хувьсгалт технологи байхаа болино гэсэн үг юм.

Тэхээр мобайл хувьсгалын эрин үе өнгөрчээ.

Жил бүр тэр бумаас илүү их хэмжээний ухаалаг утас борлуулагдаж байна. Хамгийн анх бүтээгдэхүүнээ танилцуулснаасаа хойш Apple өмнөх жилийнхээс анх удаагаа бага хэмжээний iPhone зарсан байна. Маш том бизнесүүд аль хэдийнээ халаасны хэмжээнд багтан, хоорондоо сүлжээгээр холбогддог тооцоолох төхөөрөмжүүдийн давуу талуудыг ашиглан бий болжээ. Жишээ нь хэрвээ ухаалаг утаснууд байгаагүй мөн тэдгээрт дасан зохицож чадаагүй байсан бол Uber-ийн бизнес утгагүй болж, Facebook аль хэдийнээ MySpace шиг түүхийн нэг хэсэг болох байжээ.

Ухаалаг утаснууд алга болно аль эсвэл Apple компани доройтно гэсэн үг мэдээж биш. Гэхдээ л ухаалаг утас аль хэдийн жирийн л нэг хэрэглээ болжээ. Уйтгартай бөгөөд хувьсгал болсон бүтээгдэхүүн гэж нэрлэгдэхэд хэтэрхий хөгшдөх болсон байна.

Дараагийн цохон тэмдэглэх гэсэн санаа бол хувьсгал бүр төвлөрсөн нэг хүч байж байгаад дараагаар нь хүн бүрт ашиглагдаж болохоор тархан түгээгддэг гэсэн санаа юм.

PC ашигласнаар зөвхөн компаниудад л хэрэглэгдэх боломжтой тооцооллын хүчин чадал ширээ болгон дээр айл өрх бүрт ашиглагдах боломжтой болсон байна. Интернэт ашиглаж эхэлснээр зөвхөн номын санд хэвтэж байсан мэдээлэл, өгөгдлийн бааз, компакт диск дээр л байдаг мэдээллийг сүлжээнд холбоотой л бол компютер утас ашигладаг хэн ч гэсэн хандан ашиглах боломжтой болсон билээ.

Ухаалаг утас болохоор эдгээр хоёр зүйлийг нэгтгэн бидний халаас, түрүүвчинд багтааж өгснөөрөө онцлог.

Маргааш

Энэ жилийн CES(Consumer Electronics Show) ийн хувьд бүгд нэг тийм дундаж хэмжээнд байлаа. Хүн болгон л дараагийн томоохон зүйлийг хайж байлаа. Шоуг эзэлсэн шинэ соргог юм нээх их байсангүй.

Ухаалаг машин, ухаалаг гэр, дрон, виртуал реалити, гүйлт хэмждэг өмсөж болдог төхөөрөмжүүд, ухаалаг ор, ухаалаг тээш, аниме царайтай жаахан охины хоолойтой хачин жигтэй жижигхэн роботууд л тэнд байсан.

Гэхдээ эдгээр бүх зүйлсэд байгаа ерөнхий шинжийг нь ажиглавал дүр зураг арай өөрөөр тодорч эхлэнэ. Эдгээр зүйлс дээр том компаниуд аль хэдийнээ хөрөнгө хаяад эхэлсэн байгаа.

  • Мэдрэгчүүд болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд үнэхээр хямд. Утас, таблетэд залгагдан ажиллах GPS, хөдөлгөөн дагагч, камер, микрофон гэх мэтийн төсөөлж болох бүхий л жижиг төхөөрөмжүүдийг бий болгосон мобайл хувьсгалд талархая. Эдгээр нь үнэхээр хямдхан төдийгүй хоорондоо багахан хэмжээний мэдээллийг Bluetooth LTE, Wi-Fi, LTE гэх мэтийн ямарч wireless холболтыг ашиглан илгээж чаддаг. Эдгээр төхөөрөмжүүд цаашдаа ч гэсэн хямдарсаар байх болно. Хуучин ямар ч хөдөлгөөнгүй байсан объектүүд одоо бол төсөөлж болох бүхий л төрлийн өгөгдлүүдийг цуглуулан өөр хоорондоо сигналдан илгээж чадахаар болсон байна.
  • Технологийн том компаниуд AI-д анхаарлаа хандуулж байна. Технологийн том гэж хэлэгдэх компани бүр өөрсдийн гэсэн виртуал туслагч болон бусад хиймэл оюун ухааны төслүүд дээр ажиллаж байна. Microsoft-д Cortana, Google-д Google Now, Apple-д Siri, Amazon-д Echo тэр битгий хэл Facebook хүртэл өөрийн тоон туслагч M дээр ажиллаж байна. IBM болон бусад томоохон энтерпрайз компаниуд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байна.
  • Нийгэм үүнд бэлэн болжээ. Энэ бол хамгийн чухал санаа юм. Арав эсвэл хорин жилийн өмнөхтэйгээ харьцуулах юм бол бид өнөөдөр хэр их завгүй болсон талаар бодоод үз. Хүмүүс илүү олон цагаар ажилладаг болсон, бас орлогоо нэмэхийн тулд өөр олон цагийн ажлууд хийдэг болсон байна. Хүүхдээ харах гэдэг бол хамгийн галзуу хэрэг болж хүүхэдтэйгээ тоглох цагаа хүртэл товлодог болсон байна. "On-demand" эдийн засаг зөвхөн бизнесийн блогуудад байдаг санаа төдий байхаа болиод томоохон хотуудын амьдралын нэг хэсэг аль хэдийнээ болсон байна, цаашдаа ч гэсэн орон даяар өсөн тэлж байна -- жишээ нь гэхэд Uber зөвхөн Манхеттэн, Сан Франциско хотуудаар хязгаарлагдахаа больсон байна. Энэ бол тооцооллын хувьсгалд урьд нь ч гэсэн бий болж байсан сонгодог нөхцөл байдал юм -- хүн бүр ямар нэгэн юм хэрэг болоод байгаа гэхдээ тэд тэр зүйл нь хэрэгтэй байгаа талаар хараахан мэдэхгүй байгаа юм.
Төсөөлөөд үзэцгээе. Дараагийн 10-н жилд та хэдхэн зуун долларыг гар утсан дээрээ суулгаж болдог ухаалаг хувийн туслагч хэрэглэхийн тулд төлдөг болох нь байна. Таны хийж байгаа үйлдэл, үйл ажиллагаа, холбоо харилцаа гээд л таны талаархи бүх мэдээллийг цуглуулан таны талаар суралцаж эхлэх юм. Дараагаар өөр бусад хэдэн арван төхөөрөмжүүдтэй холболт үүсгэснээр таны амьдралыг хөнгөвчлөх, илүү таатай болгохын тулд үйлчилж эхлэх нь байна.

Тооцоолол таны халааснаас хальж таны хүрээлэн байгаа орчинг бүхэлд нь хамарч эхлэнэ гэсэн үг.

Таны сэрүүлэг өөрийгөө автоматаар тохируулдаг болно. Та өөртөө to-do жагсаалт гаргах ч шаардлагагүй болно учир нь аль хэдийн таны өмнөөс хийгээд өгчихсөн байх болно. Кабелийн сувгийн үйлчилгээ мэтийн жирийн дуудлагууд, эмийн сангийн захиалга гээд л бүгд л автоматаар таньд зориулан хийгдэнэ. Uber-ийг та өөрөө дуудах хэрэггүй болно, яг таны хэрэг болсон үед машин автоматаар ирэх болно, жолооч нь аль хэдийн таны очих ёстой газруудын жагсаалтыг мэдэж байх болно. (Цаашлаад жолооч нь ч гэсэн байхгүй болно)

Хэрэв та өлсөж байвал хоол захиалга хийх гэж залгах шаардлагагүй болно -- таны туслах оройн хоолонд юу идмээр байгааг чинь шууд ойлгох бөгөөд хэрэв та уулзалттай байвал таны өмнөөс хүргэлтийн захиалга өгч аль эсвэл ресторанд суудал захиалж өгөх болно. Таны дуртай хөгжим өрөөнөөс өрөөний хооронд дамжин эгшиглэнэ, бүр барилгаас барилгын хооронд ч байж болно. Таны хувийн дрон таны мөрөн дээгүүр хөвөн дагаж, таны шаардлагатай байгаа бүх харилцан үйлчлэх зүйлсийг таны өмнөөс зохицуулж өгнө(дроны эсрэг технологи осолдуулчихгүй бол шүү дээ).

Эхлээд зөвхөн баян хөрөнгө чинээтэй интернэт холболттой хүмүүс л энэ төрлийн амьдралын хэв маягийг мэдэрч эхлэнэ. "Таны туслах миний туслахруу залгаж эхлэх болно". Цаг хугацаа өнгөрөх тусам өшөө олон хүмүүсийн хэрэглээнд аажмаар нэвтэрч эхлэнэ, удалгүй та ийм туслахгүйгээр амьдрал ямар байсныг ч санахаа больж эхлэнэ.

Уран зөгнөл шиг сонсогдож магадгүй, мэдээж үүнд хүрэхийн тулд маш олон зүйлсийг хийх хэрэгтэй байгаа. Одоогоор хэн ч эдгээр төхөөрөмжүүд нэг нэгэнтэйгээ мэдээлэл солилцон харилцан ойлголцох ерөнхий аргыг бүтээгээгүй байгаа, багахаан хэмжээний хиймэл оюун ухаан эдгээрийг удирдан хянаж хооронд нь уялдуулан нийлүүлэх боломжтой юм. Тэхээр энэ хувьсгал болтол өшөө хэдэн жилийн зай бий, гэхдээ тийм ч хол биш.

Хэрэв мобайл хувьсгал болж өнгөрсөн хугацааг гарвал бид одоо ч гэсэн анхны iPhone гарснаас хойш цөөхөн хэдэн жилийг өнгөрүүлээд байна. Шаардлагатай технологиуд аль хэдийн бий болсон байна гэвч хэн ч тэдгээрийн хараахан хооронд нь уялдуулж чадаагүй байгаа юм.

Хэн нэгэн үүнийг хийвэл -- дахиад хэлье -- триллион долларын компаниуд болон салбарууд шинээр бий болж бас унах болно, хүмүүсийн зуршил өөрчлөгдөх болно, дахиад хэдэн жил хүмүүс салхинд туугдсан мэт технологи даган үлээгдэх болно тэгээд сүүлдээ жирийн хэрэглээ болно.