Wednesday, November 13, 2013

Объектийг дүрслэх

Компютерт гурван хэмжээст объектийг хэрхэн дүрслэх вэ?



Дүрслэх үйл ажиллагааг гүйцэлдүүлэхийн тулд дараах шаардлагуудыг хангах хэрэгтэй :

  • санах ой бага зарах
  • координатын систем дээр хувиргалт хийхэд хялбар байлгах
  • рэндэрлэхэд хялбар байх
Дээрхи асуултанд хариулвал объектийг хялбар суурь элемэнтүүд ашиглан дүрслэж болно. Жишээлбэл :
  • геометрийн оройн координат, шулуун, олон өнцөгт (гурвалжин, дөрвөлжин гэх мэт)
  • объектийг ойролцоогоор дүрслэх тор буюу оройнуудыг холбосон ирмэгүүдийн олонлог ашиглаж дүрслэж болно
  • дээр нь нэмээд нэмэлт оптикийн шинж чанаруудыг нь тусгаж өгч болно. Жишээ нь тухайн объектийн өнгө байж болно
Суурь элемэнт
оройн цэг, шулуун, тэгээд олон өнцөгт ашиглагддаг талаар сая дурдсан. 
суурь элемэнтүүд нь оройнууд болон тэдгээрийг холбосон ирмэгүүдээс бүрдэж байгааг харж байгаа байхаа
зурагт үзүүлсэн элемэнтүүдийг хуучин OpenGL буюу fixed function ашиглаж байх үеийн синтаксаар нь зурвал

// цэгийг зурвал
glBegin(GL_POINTS);
    glVertex2f(x, y);
glEnd();

// шулуун зурвал
glBegin(GL_LINES);
    glVertex2f(x1, y1);
    glVertex2f(x2, y2);
glEnd();

// гурвалжин зурвал
glBegin(GL_TRIANGLES);
    glVertex2f(x1, y1);
    glVertex2f(x2, y2);
    glVertex2f(x3, y3);
glEnd();

гэх маягаар дүрслэж зурсаар олон оройнуудыг ашиглан бүрэн хэмжээний объектийг дүрслэж болно.
Chrschn – Wikimedia Commons