CryEngine 3-ийн DirectX11 дэмжилттэй шинэ хувилбар гарлаа. Өнөө цагийн realtime 3d graphic рэндэрлэлтийн технологи ямар түвшинд хүрээд байгааг дараах бичлэгээс харж баримжаа авах боломжтой.
Энэ бичлэгт tessellation-ийг нэлээд ашиглажээ. gpu tesselator-ууд тухайн дүрсийн гадаргуу дээр илүү олон деталь үүсгэж өгөх боломжийг олгодог. DirectX11 түвшний техник хангамжууд tessellation-ий давуу талыг мэдрэх бололцоотой.
хүсвэл та энэ SDK эндээс үнэгүй татаж авах боломжтой. Гэхдээ би лав татаж авахгүй учир нь энэ бичлэгийг зүгээр л баримжаа авах зорилгоор тавьж байна.