3d график хөдөлгүүр хийх өдрийн тэмдэглэл

Өмнө нь блог дээрээ нэг хэсэг хөдөлгүүр хөгжүүлэлтийн талаар овоо хэдэн юм бичдэг байлаа. Гэхдээ хөгжүүлэх явцад би хана мөргөсөн билээ. Өөрөөр хэлбэл цаашаагаа бичихэд хүндрэлтэй ярьвагтай их коодууд бий болж эхэлсэн, баахан юм энд тэндээс нь шаваад л ямар ч зохион байгуулалт бүтэцгүй. Тиймээс энэ бүгд нэг л буруу яваад байгаа учраас зогсоогоод дахин шинээр Singleton design pattern ашиглаж бичиж эхэлсэн юм.

OpenGL 3 гэдэг хувилбар өмнөх хувилбараасаа ер нь маш ондоо болсон өөрөөр хэлбэл миний мэдэх OpenGL биш болсон байна. Энэ хувилбар бол тэр чигээрэй gpu shader програмтай уялдаа холбоотой болсон бөгөөд GLSL хэлийг яалтачгүй ашиглаж ойлгох хэрэгтэй болсон. Тиймээс шинэ OpenGL-ийг судлахын тулд OpenGL-т суурилсан энд тэндэхийн freeglut, glfw гэх мэт янз бүрийн API ашигласан хичээлүүдийг өөрийн мэдэх төрөлх SDL 1.3 луугаа порт хийж эхэлсэн юм :P SDL бол миний хамгийн сайн сурсан API учраас тэгж хэлж байна. Ийм маягаар би C++ хэлний хэрэглээ болоод OpenGL 3 API-г сурч сэргээж авсан.


Дөнгөж саяхан хөдөлгүүрийнхээ цөм хэсгийг бичиж дуусгасан бөгөөд хамгийн анхны рэндэр скэнэгийнхээ зургийг блог дээрээ тавъя гэж бодлоо. Сүүлд харахад дурсгалтай л даа. Цаашаагаа ямар нэгэн ахиц гарах тоолонд мэдээж блог дээрээ нийтлэх болно.

Зарим хүмүүс хараад ээ ямар хогийн юм бэ ийм юм хэнд хэрэгтэй юм зөндөө л олон бэлэн энжайнууд байна гэж хэлдэг л дээ. Тэдэнд хандаж хэлэхэд хэй үүндээ бишээ хамаг учир нь know how-доо байна. Та өөрөө нэг бичих гэж оролдоод үз тэгээд ойлгоно.